“Хөгжлийн цаг” цуврал арга хэмжээний эхний дугаар амжилттай зохион байгуулагдлаа.

A- A A+
“Хөгжлийн цаг” цуврал арга хэмжээний эхний дугаар амжилттай зохион байгуулагдлаа.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас албан хаагчиддаа зориулан ажлын байрандаа суралцаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бий болгох, харилцан мэдээлэл, туршлага солилцох зорилгоор “ХӨГЖЛИЙН ЦАГ” нээлттэй цуврал арга хэмжээг долоо хоног бүрийн Пүрэв гарагт зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний эхний зочноор Австрали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын Хэргийг түр хамаарагч Дэйв Престон урилгаар оролцож, хоёр улсын хөгжлийн нийтлэг асуудлууд, туршлага, хамтын ажиллагааны талаар албан хаагчидтай яриа өрнүүлэв. Мөн арга хэмжээний хүрээнд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин ирж “Australia Awards” тэтгэлэгт хөтөлбөрийн давуу тал, боломжууд, элсэлтийн шаардлага зэрэг мэдээллийг хуваалцлаа. 

Цаашид тус арга хэмжээний хүрээнд гадаад улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нар, олон улсын байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн судалгааны чиглэлээр олонд танигдсан эрхмүүдийг урьж, хувь хүний болон улс орны хөгжлийн тухай сонирхолтой яриа, хэлэлцүүлгийг өрнүүлэхээс гадна бусад олон талт ажлууд зохиогдоно.