Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Зүүн болон Төв Азийн газрын захирал Шинозаки Юүсүкэ хүлээн авч уулзлаа.

A- A A+
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Зүүн болон Төв Азийн газрын захирал Шинозаки Юүсүкэ хүлээн авч уулзлаа.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Зүүн болон Төв Азийн газрын захирал Шинозаки Юүсүкэ, Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ЖАЙКА-ын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний тогтвортой хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн болон 2023 онд баримталж буй эдийн засгийн бодлоготой нийцүүлэн эдийн засгийн суурийг тэлэх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хувийн хэвшил, бизнесийг үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн хамтын ажиллагаагааны төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Мөн ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлэх Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах төсөл болон техникийн хамтын ажиллагааны төсөл, арга хэмжээний цаашид хийх үйл ажиллагааг тодорхойлсон ажил хэрэгч уулзалт боллоо.