Уулзалтаар Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын хооронд худалдаа, аж үйлдвэрийн харилцан ашигтай харилцаа хөгжүүлэх асуудлаар санал, мэдээлэл солилцож Монгол Улсаас ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг эрэлхийлж, талуудын худалдааны харилцааг өргөжүүлж, хамтарч ажиллах боломжтой талаар ярилцлаа.






