АЛТАНБУЛАГ, ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ. 

A- A A+
АЛТАНБУЛАГ, ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ. 

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүдийн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний гүйцэтгэгч компаниудын хийж гүйцэтгэсэн ажлуудтай танилцлаа.  

Тус уулзалтаар Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажилд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, ойрын хугацаанд дуусгаж хүлээлгэн өгөх, чөлөөт бүсийн ажлыг сайжруулахад шаардлагатай зарим ажлуудыг улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусгах чиглэлээр холбогдох талуудад үүрэг даалгавар өгч, хамтран ажиллах асуудлуудыг ярилцлаа. 

Уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга хөгжлийн төв, Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүдийн Захирагчийн ажлын алба болон Инженер геодези ХХК, Идеал групп ХХК-ийн төлөөлөл оролцлоо.