ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД Г.ТҮВДЭНДОРЖ НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ТАПАН МИШРА БОЛОН НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА.

A- A A+
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД Г.ТҮВДЭНДОРЖ НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ТАПАН МИШРА БОЛОН НҮБ-ЫН ТӨРӨЛЖСӨН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА.

НҮБ-ын гишүүн орнууд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах талаар улс орныхоо хэмжээнд хэр ахиц дэвшил гаргаж буй болон цаашид юуг анхаарах талаар үнэлж дүгнэсэн Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулдаг. Энэ оны 7 дугаар сард Монгол Улс НҮБ-ын Улс төрийн дээд түвшний форумд ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлж дүгнэн Үндэсний сайн дурын хоёр дахь илтгэлээ танилцуулах бөгөөд илтгэлийн төслийг бэлтгэх явцын талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтаар Монгол Улс дахь НҮБ-ын зүгээс манай улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагаагаа танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Монгол Улс дахь НҮБ-тай хамтран НҮБ-аас 2023-2027 онд баримтлах стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг “Алсын хараа-2050” болон ТХЗ-тэй уялдуулан (1) хүний хөгжил ба сайн сайхан байдал, (2) ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлт, (3) хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх гэж тодорхойлж, ирэх таван жилд хэрэгжүүлэхээр 2022 оны 5 дугаар сард батламжилсан билээ.

Энэ хүрээнд НҮБ-тай тус яамнаас хамтарсан уулзалтуудыг тогтмол зохион байгуулахаар тохирлоо.