ЭЗХЯ-ны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Дэд зөвлөлийн дарга ТНБД И.Батхүү тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн, төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

A- A A+
ЭЗХЯ-ны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Дэд зөвлөлийн дарга ТНБД И.Батхүү тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн, төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Дэд зөвлөлийн дарга ТНБД И.Батхүү,  яамны бодлогын газруудын хамт олон, тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг ярилцлаа.

ЭЗХЯ-наас Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр тусгаж буй бодлогын зорилго, зорилт, дотоодын болон олон улсын судалгааны үр дүн, хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцууллаа.  

Мөн төрийн бус байгууллагуудын төлөөллийн зүгээс салбар хоорондын уялдааг хангах, ​хүртээмжтэй орчныг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаар мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр олон санал санаачилгыг дэвшүүлж, Дэд зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд байнга хамтран ажиллахаар тохиролцсон ажил хэрэгч уулзалт боллоо.