Бүгд найрамдах Казахстан Улсын Алматы хотноо“Макро-Төсөв” сэдэвт туршлага солилцох семинар зохион байгуулагдаж байна.

A- A A+
Бүгд найрамдах Казахстан Улсын Алматы хотноо“Макро-Төсөв” сэдэвт туршлага солилцох семинар зохион байгуулагдаж байна.

ОУВС-ийн Казахстан дахь бүсийн техник туслалцааны төв (CCAMTAC-The Caucasus, Central Asia, and Mongolia Regional Capacity Development Center)-өөс 2024 оны 02 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан Улсын Алматы хотод зохион байгуулж буй “Макро-Төсөв” сэдэвт туршлага солилцох семинарт Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон ЭЗХЯ, СЯ-ны холбогдох албан хаагчид оролцож байна.

Энэхүү семинар нь Кавказ, Төв Ази, Монголын бүс нутгийн орнуудын макро эдийн засаг, төсвийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх болон бүс нутгийн хүрээнд тулгарч буй сорилтуудын талаарх практик мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, бүс нутгийн макро-төсвийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас тус арга хэмжээнд цар тахал, геополитикийн маргаан зэрэг дэлхий нийтийг хамарсан хямралт нөхцөл байдалд Монгол Улсын эдийн засаг, төсөвт тулгамдсан сорилтууд, тэдгээрийг даван туулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, гарсан үр дүнгийн талаар танилцууллаа.