Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд Др. Фолькер Виссинг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

A- A A+
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Холбооны  Цахим хөгжил, зам тээврийн сайд Др. Фолькер Виссинг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Холбооны  Цахим хөгжил, зам тээврийн сайд Др. Фолькер Виссинг тэргүүтэй ХБНГУ-ын Бундестагийн гишүүд, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн яамны төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтаар тус яамнаас уул уурхайн бус салбарыг дэмжихэд чиглэсэн бодлого, арга хэмжээ, тэр дундаа хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах, гадаад худалдааны таатай орчныг бүрдүүлэхээр хөрш болон гуравдагч хөрш орнуудтай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн талаар танилцуулж, энэ хүрээнд экспортын зах зээлийн боломжийг бүрэн ашиглах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр санал солилцов.