“Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг”

A- A A+
“Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг”

Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл”-ийн төсөл боловсруулж буйтай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Эдийн засаг, төсөв болон холбогдох асуудлаар судалгаа шинжилгээ хийдэг, төсвийн төлөвлөлтөд  хувь нэмэр, санал санаачилгаа хүргэх сонирхолтой иргэд, олон нийт та бүхнийг тус хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

Хэлэлцүүлэгт оролцох болон нэмэлт мэдээлэл авах бол erdenebat.b@med.gov.mn хаягаар болон 51-263656 дугаарт холбогдоно уу.