Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны ээлжит хурал амжилттай зохион байгуулагдлаа. 

A- A A+
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны ээлжит хурал амжилттай зохион байгуулагдлаа. 

Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийг хянах, үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл, бүс нутаг, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан зөвлөмж дүгнэлт гаргах үүрэгтэй Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны 3 дахь хурал өнөөдөр өргөтгөсөн байдлаар амжилттай зохион байгуулагдлаа. 

Хамтарсан удирдах хорооны дарга нар болох НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар хурлыг нээж үг хэлсэн бөгөөд талуудын идэвхтэй хамтын ажиллагааны дүнд бий болсон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлтыг сайшааж байв.

Энэхүү хурлаар 1. Хүний хөгжил, сайн сайхан байдал, 2. Ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлт, 3. Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх гэсэн стратегийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээний 2023 оны буюу эхний жилийн үр дүнгийн тайлантай танилцаж, 2024 оны төлөвлөгөө, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон юм.