“Эдийн засаг, дэд бүтэц, өрсөлдөх чадвар, бүсчилсэн хөгжил” хэлэлцүүлэг боллоо

A- A A+
“Эдийн засаг, дэд бүтэц, өрсөлдөх чадвар, бүсчилсэн хөгжил” хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төслийн “Эдийн засаг, дэд бүтэц” болон “Үндэсний өрсөлдөх чадвар, бүсчилсэн хөгжил”-ийн бодлогын хүрээнд салбар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өнөөдрийн хэлэлцүүлгийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн нээж үг хэлэв.

Тус яамнаас макро эдийн засгийн нөхцөл байдал болон Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төслийн танилцуулгыг хийсэн бөгөөд эдийн засаг, дэд бүтцийн чиглэлээрх панел хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба (Бүсчилсэн хөгжил), Монгол Улсын Шадар сайдын ажлын алба (Гадаадын хөрөнгө оруулалт)-ны төлөөлөл салбарын 2027 онд хэрэгжүүлэх онцлох ажлын талаар танилцуулав.

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагын нийт 60 орчим төлөөлөл оролцож, 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд санал өглөө.