Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Казахстан Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Нурдаулетов Гизат Дауренбековичтой уулзав.

A- A A+
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Казахстан Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Нурдаулетов Гизат Дауренбековичтой уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Нурдаулетов Гизат Дауренбековичтой хоёр талын уулзалт хийв. 

Уулзалтаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын 2024 онд Монгол Улсад хийсэн Төрийн айлчлал хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг стратегийн түншлэлд хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Төрийн айлчлал нь стратегийн түншлэлд хүрсэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр баяжуулж, шинэ шатанд гаргаж байгаа дээр санал нэгдлээ.

Цаашлаад талууд холбогдох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр талаар илэн далангүй санал солилцов.