“Хөрөнгө оруулалтын сангууд хөрөнгийн зах зээлийг хөдөлгөгч хүч мөн үү?” сэдвээр хэлэлцлээ

A- A A+
“Хөрөнгө оруулалтын сангууд хөрөнгийн зах зээлийг хөдөлгөгч хүч мөн үү?” сэдвээр хэлэлцлээ

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д “Хөрөнгө оруулалтын сангууд хөрөнгийн зах зээлийг хөдөлгөгч хүч мөн үү?” сэдвээр хэлэлцүүлэг боллоо.

Манай улсад сүүлийн жилүүдэд Хөрөнгө оруулалтын сангууд идэвхтэй хөгжиж, хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүн, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож байгааг оролцогчид онцоллоо.

Түүнчлэн хөрөнгө оруулалтын сан нь урт хугацааны хөрөнгө татах, эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг санхүүжүүлэх, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих замаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой институц болохыг дурдсан. Гэсэн хэдий ч салбарын эрх зүйн орчин, татварын зохицуулалт, хөрөнгө оруулагчдын оролцоо, зах зээлийн гүнзгийрэл зэрэг тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж, институцийн орчныг сайжруулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэллээ. 

Энэ хүрээнд төр, хувийн хэвшил болон санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын сангийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэв.

Чиглүүлэгч:

  • “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн ХУГ-ын захирал С.Бэрцэцэг

Оролцогчид:

  • Ди Би Эм ассет менежмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин
  • Үнэт санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Д.Бадрал
  • Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат
  • Мандал ассет менежмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батзориг
  • Капитал Маркетс Монголиа ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Э.Золбаяр