НЭГДСЭН ТӨСВИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2028-2029 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨНДӨРЛӨЛӨӨ

A- A A+
НЭГДСЭН ТӨСВИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2028-2029 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨНДӨРЛӨЛӨӨ

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2026.05.21) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танилцууллаа.  

Байнгын хороодын санал, дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүдийн асуусан асуултад Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хариулт өгөв.

Мөн өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар хэлэлцсэн хуулийн төслүүдийн санал хураалтыг маргааш өдөр /2026.05.22/-ийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийхээр тогтов.