Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт
Засгийн газрын 2022 оны 75 дугаар
тогтоолын хавсралт
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Оршил
Эдийн засаг, хөгжлийн яам (цаашид "яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-ийн зорилго нь Монгол Улсын Засгийн газар (цаашид "Засгийн газар" гэх)-ын болон Эдийн засаг, хөгжлийн сайд (цаашид "сайд" гэх)-ын эрхлэх асуудлын хүрээнд улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөлт, макро эдийн засгийн төлөвлөлт, хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлогын хамтаар оновчтой тодорхойлох, түүнийг улс, салбар хооронд болон бүс, орон нутгийн хэмжээнд уялдуулах, түүнд хөрөнгө оруулалт, зээл тусламж, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэл, худалдаа, гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа, өндөр технологийн инновац, аж үйлдвэр, чөлөөт бүс, хилийн боомтын хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг уялдуулан тодорхойлох, төрийн захиргааны төв байгууллагуудыг нэгдсэн бодлогын удирдамжаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн чиг үүргийг тодорхойлоход оршино.
1.2.Үндэслэл
Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 1996 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэтгэлийн талаар баримтлах бодлого", Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн боловсруулав.
1.3.Хууль, эрх зүйн орчин
1.3.1.Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Үндэсний аюулгүй байдлын тухай хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль;
-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Захиргааны ерөнхий хууль;
-Төрийн хяналт шалгалтын тухай хууль;
-Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
-Хөдөлмөрийн тухай хууль;
-Шилэн дансны тухай хууль;
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль;
-Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль;
-Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль;
-Хөрөнгө оруулалтын тухай хууль;
-Концессын тухай хууль;
-Монгол Улсын хилийн тухай хууль;
-Чөлөөт бүсийн тухай хууль;
-Инновацийн тухай хууль;
-Олон улсын гэрээний тухай хууль;
-Хууль тогтоомжийн тухай хууль;
-Татварын ерөнхий хууль;
-Өрийн удирдлагын тухай хууль;
-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль;
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль;
-Бусад холбогдох хууль тогтоомж.
1.4.Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахдаа сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах чиг үүргүүдэд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэн, засаглал, төрийн захиргааны шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөлт, байгууллагын өөрчлөлтөд үндэслэн олон улсын туршлага, бусад төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт харьцуулалт хийх замаар нийтлэг арга зүйг ашиглаж, тус яамны үйл ажиллагааны мөн чанар, тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, стратегийн зорилт болон зохион байгуулалтын нэгжүүдийн чиг үүргийг тодорхойлов.
1.5.Яамны үүрэг, хариуцлагын хуваарь
Яам нь эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хууль тогтоомж, бодлого, стратегийг төлөвлөх, боловсруулах, хөгжлийн бодлогыг үндэсний хэмжээнд нэгдсэн уялдаагаар хангах үүрэг, хариуцлага хүлээж, сайд болон Засгийн газарт мэргэжлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Яам нь үндэсний хөгжлийн бодлогыг төлөвлөх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар хооронд болон бүс нутаг, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого, уялдаагаар хангах асуудалд өргөн цар хүрээтэй, шинжлэх ухааны судалгаа, үндэслэлтэй хандаж, зөв зохистой удирдана.
1.6.Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тодорхойлоход чухал ач холбогдолтойг харгалзан энэ хэрэгцээний эх үүсвэрт дараахь үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг хамруулав.

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газар (танхим) байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр.Яамны үйл ажиллагааны стратеги
2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь холбогдох хууль тогтоомжид тусгагдсан чиг үүргийг хэрэгжүүлэх, Монгол Улсын тогтвортой хөгжил, эдийн засгийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, гол зорилтуудыг оновчтой, зөв тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхдээ судалгаа, шинжилгээнд үндэслэсэн өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон бодлого, арга хэмжээгээр үйлчлүүлэгч, хэрэглэгчдийг хангаж, тэдгээрт бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх явдал юм.
2.2.Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна:
2.2.1.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль болон холбогдох бусад хуулийг хэрэгжүүлэх, Монгол Улсын үндэсний, салбар хооронд, бүс нутгийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, салбар, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;
2.2.2.Эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар хоорондын уялдааг хангах, хүн амын өсөлтийг дэмжих, нийгмийн болон хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлогыг тодорхойлох;
2.2.3.Бүсчилсэн хөгжлийн бодлого, салбарын хөгжлийн байршлыг оновчтой төлөвлөх, зохистой харьцааг тогтоох, түүнд нийцүүлэн аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, өндөр технологи, инновацийн хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хөгжлийн төслүүдийг төлөвлөх, тэдгээрт холбогдох судалгаа, шинжилгээ хийх;
2.2.4.Худалдаа, чөлөөт бүс, хилийн боомтын хөгжлийн бодлогыг тодорхойлж, нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтаар хангах, хоёр болон олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох;
2.5.Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хамгаалах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, зээл, тусламжийн нэгдсэн бодлогыг тодорхойлж, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах;
2.2.6.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргах, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, Засгийн газарт тайлагнах;
2.2.7.Нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд үндэслэсэн үйлчилгээ үзүүлэх.
2.3.Эрхэм зорилго
Яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийг төлөвлөх, хөгжлийн нэгдсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чадавхыг тогтвортой, хүртээмжтэй дээшлүүлэхэд оршино.
2.4.Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь үйл ажиллагааныхаа эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг үндэсний, салбар хоорондын, салбарын, бүс, орон нутгийн уялдааг ханган боловсруулах, хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах, нийгмийн хөгжлийн болон өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцооны нэгдсэн бодлогыг тодорхойлох;
2.4.2.Макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох;
2.4.3.Бүсчилсэн хөгжлийн бодлого, салбарын хөгжлийн оновчтой байршлыг тогтоож, бүс, орон нутгийн хөгжлийг тодорхойлж, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр хангах, бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх;
2.4.4.Чөлөөт бүсийг хөгжүүлэх, чөлөөт бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дэмжих, хилийн боомтын бодлогыг тодорхойлж, нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах;
2.4.5.Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг тодорхойлж, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох, хөрөнгө оруулалт татах, сурталчлах, хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг үзүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах цогц арга хэмжээг авч, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг тодорхойлж, төрийн өмчийн зүйлийг концессоор хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих;
2.4.6.Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны нэгдсэн бодлогыг тодорхойлох, удирдлагаар хангах, энэ чиглэлээр хоёр болон олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх;
2.4.7.Зээл, тусламжийн нэгдсэн бодлогыг тодорхойлж, удирдлагаар хангах;
2.4.8.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор судалгаа, шинжилгээ хийх, шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийн бодлогын судалгаа, техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа, нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээг хийх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хийгдэх бусад судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэх, олон улсын арга туршлагыг судлан санал боловсруулах;
2.4.9.Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг бий болгож, санхүү, хөрөнгө оруулалт, хууль, эрх зүйн болон гадаад харилцааны асуудлыг хариуцах, яамны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах;
2.4.10.Үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргах, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, сайдын эрхлэх асуудлын хүрээний санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, яамны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх.
2.5.Үйл ажиллагааны гол зорилт
Энэхүү хөтөлбөрийн 2.4-т заасан яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дараахь гол зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1.Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.4.2-т заасны дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хуульд заасан зарчим, шаардлагыг баримтлан боловсруулах;
2.5.1.2.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар баримтлах чиглэлийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, салбар, салбар хооронд нэгтгэн зохион байгуулж, уялдааг хангах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад нэгдсэн арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, арга зүйн зөвлөгөө өгөх;
2.5.1.3.хүн амын өсөлтийг дэмжих, нийгмийн болон хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлогыг тодорхойлж, төлөвлөлтийн үйл ажиллагааг удирдлага, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;
2.5.1.4.дэлхийн улс орнуудын хөгжлийн туршлага, чиг хандлагыг судалж, өөрийн орны онцлогт тохирсон хөгжлийн загвар боловсруулах, нэвтрүүлэх;
2.5.1.5.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, тогтмол баяжуулж шинэчлэх, мэдээллийг эргэлтэд оруулах болон мэдээллийн сантай холбоотой бусад ажлыг эрхлэн гүйцэтгэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд шаардлагатай мэдээлэл, судалгаа, тодорхой салбарын хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт, төлөвлөгөөний төслийг төрийн бүх шатны байгууллага болон холбогдох бусад байгууллагаас гаргуулан авах;
2.5.1.6.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд шаардагдах журмын төслийг холбогдох яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагатай хамтран боловсруулах;
2.5.1.7.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад төрийн байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оруулах, их, дээд сургууль, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэний оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлэх;
2.5.1.8.макро эдийн засгийн бодлогын асуудлыг салбар хооронд шууд удирдан зохион байгуулах бөгөөд улсын төсвийн төсөл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэх асуудлаар зөвшөөрөл өгөх;
2.5.1.9.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх.
2.5.2.Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1.макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн тооцоо, төсөөлөл гаргаж, макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлтийг хийж, эдийн засгийн тэнцвэрт харьцаа, тогтвортой байдлыг хангах;
2.5.2.2.урсгал болон хөрөнгө, санхүүгийн дансны гүйцэтгэлийг шинжлэн тооцоо, прогноз хийж, төлбөрийн тэнцлийг тодорхойлж, хөгжлийн бодлогын төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх;
2.5.2.3.улс орны эдийн засгийн хөгжлийн түвшинг үнэлэх, эдийн засгийн судалгаа, шинжилгээ хийж, тооцоо судалгаанд үндэслэсэн макро эдийн засгийн бодлогын зохицуулалтын санал боловсруулах, бодлогын удирдамжаар хангах.
2.5.3.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1.бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулж, бүс, орон нутгийн төлөвлөлтийг уялдуулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг бүс, орон нутгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, нэгдсэн арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангах;
2.5.3.2.бүс, орон нутгийн нийгэм, соёлын хөгжлийг харьцангуй жигд хангахад чиглэсэн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарын хөгжил, байршлыг тодорхойлох, оновчтой төлөвлөх, зохистой харьцааг тогтоох;
2.5.3.3.хөнгөн, жижиг, дунд болон хүнд үйлдвэрийн бодлого төлөвлөлт, өндөр технологи, аж үйлдвэрийн инновацийн бодлого боловсруулах, нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
2.5.3.4.бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
2.5.3.5.эдийн засгийн суурь дэвсгэр болох хүн ам, хөдөлмөрийн нөөц, эдийн засгийн эргэлтэд оруулах малын гаралтай түүхий эд, ус, газрын баялгийн нөөцийн судалгааг байршлаар нь нарийвчлан хийж, хүн ам, хөдөлмөрийн нөөцийн төсөөллийг боловсруулж, нөөцийг ашиглах оновчтой арга замыг тодорхойлох, нөөцөд түшиглэн кластераар бүсчлэн хөгжүүлэх бодлогыг боловсруулах;
2.5.3.6.орон зайн төлөвлөлтийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, тогтмол баяжуулан шинэчлэх, хянах, мэдээллийг эргэлтэд оруулах болон мэдээллийн сантай холбоотой бусад ажлыг эрхлэн гүйцэтгэх;
2.5.3.7.орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх;
2.5.3.8.бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх.
2.5.4.Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1.хилийн боомт, чөлөөт бүсийн хөгжлийн судалгаа, бодлого, төлөвлөлт хийж, хэрэгжилтийн зохион байгуулалтад хяналт тавих;
2.5.4.2.хилийн боомт, чөлөөт бүсийг салбаруудын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулж, нэгдсэн бодлогоор хангах;
2.5.4.3.хилийн боомт, чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн удирдлага, бодлого, арга зүйгээр хангах.
2.5.5.Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1.Хөрөнгө оруулалтын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хөрөнгө оруулалтын бодлого, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, хөрөнгө оруулалтыг татах;
2.5.5.2.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авч үнэлэх, эрэмбэлэх, сонгон шалгаруулах, тэргүүлэх ач холбогдол, хэрэгжүүлэх дарааллыг тогтоох, хянан баталгаажуулах, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах;
2.5.5.3.хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулж, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх;
2.5.5.4.хувийн хэвшлийн санхүүгийн санаачилгыг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төрөл, хэлбэрүүдийг өргөжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн концессын зүйлийн талаар судалгаа хийж, санал боловсруулах, жагсаалтын талаар санал бэлтгэж, батлуулах, жагсаалтыг нийтэд мэдээлэх, концесс олгох, хэрэгжүүлэх талаар хувийн хэвшил, төрийн болон орон нутгийн холбогдох байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
2.5.5.5.уралдаант шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, батлуулах, концессын гэрээний биелэлт, явц, үр дүн, концессын үйл ажиллагаанд хяналт тавих;
2.5.5.6.хөрөнгө оруулалт, концессын статистик мэдээ гаргах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, тогтмол баяжуулж шинэчлэх, мэдээллийг эргэлтэд оруулах болон мэдээллийн сантай холбоотой бусад ажлыг эрхлэн гүйцэтгэх;
2.5.5.7.хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл, төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх.
2.5.6.Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.5.6.1.худалдаа, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогыг тодорхойлох, Монгол Улсын хөгжлийн таатай гадаад орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудтай ажиллах;
2.5.6.2.худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах, бодлого тодорхойлох;
2.5.6.3.худалдааны нэгдсэн (гадаад, дотоод) бодлого, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг удирдлага, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;
2.5.6.4.худалдааны статистик мэдээ гаргах, чөлөөт бүс, хилийн боомт дахь худалдааны эргэлтийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, тогтмол баяжуулж шинэчлэх, мэдээллийг эргэлтэд оруулах болон мэдээллийн сантай холбоотой бусад ажлыг эрхлэн гүйцэтгэх.
2.5.7.Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
2.5.7.1.хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үндэслэн гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлох, зээл, тусламжийн хязгаар, зохистой харьцааг тогтоох;
2.5.7.2.олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаад орноос авах зээл, тусламжийн нэгдсэн бодлого, салбар хоорондын уялдааг хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
2.5.7.3.түнш орон болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч ажиллах.
2.5.8.Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:
2.5.8.1.Улсын хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн арга зүйг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардлагатай судалгаа, шинжилгээ хийх;
2.5.8.2.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан болон нэмж тусгах төсөл, хөтөлбөрийн бодлогын судалгаа, шинжилгээ, техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;
2.5.8.3.салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран хөгжлийн бодлого, төлөвлөлтөд шаардлагатай норм, норматив, стандарт, арга зүйг боловсруулах;
2.5.8.4.олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хөгжлийн судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох, үндэсний хэмжээнд бодлого, төлөвлөлтийн хүний нөөцийг сургах, чадавхжуулах, дэвшилтэт техник, технологи, багаж хэрэгсэл ашиглах, судалгаа шинжилгээний хамтарсан арга хэмжээ зохион байгуулах;
2.5.8.5.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, шинэчлэх үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх.
2.5.9.Үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.9.1.Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, яамны хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;
2.5.9.2.иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих;
2.5.9.3.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;
2.5.9.4.Монгол Улсын хууль, Ерөнхийлөгч зарлиг, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангах, яамны үйл ажиллагааг нэгтгэн төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
2.5.9.5.сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэр болон яамны зүгээс бусад байгууллагатай харилцах, гэрээ байгуулахад эрх зүйн үндэслэлийг хангуулах, шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
2.5.9.6.төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал, хөрөнгө оруулалтын зардлын жилийн болон дунд хугацааны төсвийг төлөвлөх, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах;
2.5.9.7.төсвийн ерөнхийлөн захирагчийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, санхүүгийн тайлагнал, төрийн өмчийн бүртгэлд хяналт тавих, тайлагнах;
2.5.9.8.яамны санхүү, аж ахуйн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хариуцах чиг үүргийг хэрэгжүүлэх, яамны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах;
2.5.9.9.яамны гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, бодлого, үйл ажиллагааг нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, олон нийтийн харилцааг зохицуулах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах.
2.5.10.Үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд:
2.5.10.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах, Засгийн газарт хүргүүлэх;
2.5.10.2.Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад хөгжлийн зорилго, зорилтын шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлоход мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, санал боловсруулах;
2.5.10.3.улсын төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламж, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах зөвлөмж гаргах, зөвлөмжийн биелэлтийг хангасан эсэхэд хяналт тавих;
2.5.10.4.яамны үйл ажиллагаанд шууд хамаарах хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэрээр үүрэг болгосон ажил үүргийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах, зөвлөмжийн биелэлтийг хангасан эсэхэд хяналт тавих, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчид тайлагнах;
2.5.10.5.хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан яамны хариуцсан болон хамтран хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний биелэлтэд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах, зөвлөмжийн биелэлтийг хангасан эсэхэд хяналт тавих, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчид тайлагнах;
2.5.10.6.сайдын эрхлэх асуудлын хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ, санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавин удирдлагыг мэдээллээр хангах, дүгнэлт, зөвлөмж гаргах, яамны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх;
2.5.10.7.яамны дотоод нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны тайлан, төсвийн хөрөнгө, орлого, зарлага, төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад хяналт шалгалт, дотоод аудит хийж, эрсдэлийн удирдлагаар хангах, зохих арга хэмжээг авах талаар зөвлөмж өгөх;
2.5.10.8.хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн тайлангийн нээлттэй ил тод байдлыг хангах.
2.6.Үйл ажиллагааны зорилт
Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан тушаалын тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.
2.7.Үйл ажиллагааны стратегийн загвар
Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратегийн загвар
|
Эрхэм зорилго |
|
Үйл ажиллагааны стратеги зорилт |
|
Үйл ажиллагааны гол зорилт |
|
|
|
|
|
|
|
Яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн нэгдсэн бодлогыг боловсруулах төлөвлөх, хэрэгжүүлэх, арга зүй, удирдлагаар хангах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чадавхыг тогтвортой, хүртээмжтэй дээшлүүлэхэд оршино. |
|
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг үндэсний, салбарын, салбар хоорондын, бүс, орон нутгийн уялдааг ханган боловсруулах, хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах, нийгмийн хөгжлийн болон өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцооны нэгдсэн бодлогыг тодорхойлох |
|
-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.4.2-т заасны дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хуульд заасан зарчим, шаардлагыг баримтлан боловсруулах; -Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар баримтлах чиглэлийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, салбар, салбар хооронд нэгтгэн зохион байгуулж, уялдааг хангах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад нэгдсэн арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, арга зүйн зөвлөгөө өгөх; -Хүн амын өсөлтийг дэмжих, нийгмийн болон хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлогыг тодорхойлж, төлөвлөлтийн үйл ажиллагааг удирдлага, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих; -Дэлхийн улс орнуудын туршлага, хөгжлийн чиг хандлагыг судалж, өөрийн орны онцлогт тохирсон хөгжлийн загвар боловсруулах, нэвтрүүлэх; -Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, тогтмол баяжуулж шинэчлэх, мэдээллийг эргэлтэд оруулах болон мэдээллийн сантай холбоотой бусад ажлыг эрхлэн гүйцэтгэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд шаардлагатай мэдээлэл, судалгаа, тодорхой салбарын хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт, төлөвлөгөөний төслийг төрийн бүх шатны байгууллага болон холбогдох бусад байгууллагаас гаргуулан авах; -Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд шаардагдах журмын төслийг холбогдох яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагатай хамтран боловсруулах; -Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад төрийн байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оруулах, их дээд сургууль, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэний оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлэх; -Макро эдийн засгийн бодлогын асуудлыг салбар хооронд шууд удирдан зохион байгуулах бөгөөд улсын төсвийн төсөл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэх асуудлаар зөвшөөрөл өгөх; -Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх. |
|
|
|
Макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох |
|
-Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн тооцоо, төсөөлөл гаргаж, макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлтийг хийж, эдийн засгийн тэнцвэрт харьцаа, тогтвортой байдлыг хангах; -Урсгал болон хөрөнгө, санхүүгийн дансны гүйцэтгэлийг шинжлэн тооцоо, прогноз хийж, төлбөрийн тэнцлийг тодорхойлж, хөгжлийн бодлогын төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх; -Улс орны эдийн засгийн хөгжлийн түвшинг үнэлэх, эдийн засгийн судалгаа, шинжилгээ хийж, тооцоо судалгаанд үндэслэсэн макро эдийн засгийн бодлогын зохицуулалтын санал боловсруулах, бодлогын удирдамжаар хангах. |
|
|
|
|
|
|
|
|
Бүсчилсэн хөгжлийн бодлого, салбарын хөгжлийн оновчтой байршлыг тогтоож, бүс, орон нутгийн хөгжлийг тодорхойлж, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр хангах, бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх |
|
-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулж, бүс, орон нутгийн төлөвлөлтийг уялдуулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг бүс, орон нутгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, нэгдсэн арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангах; -Бүс, орон нутгийн нийгэм, соёлын хөгжлийг харьцангуй жигд хангахад чиглэсэн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарын хөгжил, байршлыг тодорхойлох, оновчтой төлөвлөх, зохистой харьцааг тогтоох; -Хөнгөн, жижиг, дунд болон хүнд үйлдвэрийн бодлого төлөвлөлт, өндөр технологи, аж үйлдвэрийн инновацийн бодлого боловсруулах, нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, хэрэгжилтэд хяналт тавих; -Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг авах; -Эдийн засгийн суурь дэвсгэр болох хүн ам, хөдөлмөрийн нөөц, эдийн засгийн эргэлтэд оруулах малын гаралтай түүхий эд, ус, газрын баялгийн нөөцийн судалгааг байршлаар нь нарийвчлан хийж, хүн ам, хөдөлмөрийн нөөцийн төсөөллийг боловсруулж, нөөцийг ашиглах оновчтой арга замыг тодорхойлох, нөөцөд түшиглэн кластераар бүсчлэн хөгжүүлэх бодлогыг боловсруулах; -Орон зайн төлөвлөлтийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, тогтмол баяжуулан шинэчлэх, хянах, мэдээллийг эргэлтэд оруулах болон мэдээллийн сантай холбоотой бусад ажлыг эрхлэн гүйцэтгэх; -Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх; -Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх. |
|
|
|
|
|
|
|
|
|
Чөлөөт бүсийг хөгжүүлэх, чөлөөт бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дэмжих, хилийн боомтын бодлогыг тодорхойлж, нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах |
|
-Хилийн боомт, чөлөөт бүсийн хөгжлийн судалгаа, бодлого, төлөвлөлт хийж, хэрэгжилтийн зохион байгуулалтад хяналт тавих; -Хилийн боомт, чөлөөт бүсийг салбаруудын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулж, нэгдсэн бодлогоор хангах; -Хилийн боомт, чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн удирдлага, бодлого, арга зүйгээр хангах. |
|
|
|
|
|
|
|
|
|
Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг тодорхойлж, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох, хөрөнгө оруулалт татах, сурталчлах, хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг үзүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах цогц арга хэмжээг авч, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг тодорхойлж, төрийн өмчийн зүйлийг концессоор хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих |
|
-Хөрөнгө оруулалтын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хөрөнгө оруулалтын бодлого, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, хөрөнгө оруулалтыг татах; -Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авч үнэлэх, эрэмбэлэх, сонгон шалгаруулах, тэргүүлэх ач холбогдол, хэрэгжүүлэх дарааллыг тогтоох, хянан баталгаажуулах, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах; -Хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулж, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх; -Хувийн хэвшлийн санхүүгийн санаачилгыг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төрөл, хэлбэрүүдийг өргөжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн концессын зүйлийн талаар судалгаа хийж, санал боловсруулах, жагсаалтын талаар санал бэлтгэж, батлуулах, жагсаалтыг нийтэд мэдээлэх, концесс олгох, хэрэгжүүлэх талаар хувийн хэвшил, төрийн болон орон нутгийн холбогдох байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх; -Уралдаант шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, батлуулах, концессын гэрээний биелэлт, явц, үр дүн, концессын үйл ажиллагаанд хяналт тавих; -Хөрөнгө оруулалт, концессын статистик мэдээ гаргах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, тогтмол баяжуулж шинэчлэх, мэдээллийг эргэлтэд оруулах болон мэдээллийн сантай холбоотой бусад ажлыг эрхлэн гүйцэтгэх; |
|
|
|
|
|
|
|
|
|
Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны нэгдсэн бодлогыг тодорхойлох, удирдлагаар хангах, энэ чиглэлээр хоёр болон олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх |
|
-Худалдаа, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогыг тодорхойлох, Монгол Улсын хөгжлийн таатай гадаад орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудтай ажиллах; -Худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах, бодлого тодорхойлох; -Худалдааны нэгдсэн (гадаад, дотоод) бодлого, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг удирдлага, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих; -Худалдааны статистик мэдээ гаргах, чөлөөт бүс, хилийн боомт дахь худалдааны эргэлтийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, тогтмол баяжуулж шинэчлэх, мэдээллийг эргэлтэд оруулах болон мэдээллийн сантай холбоотой бусад ажлыг эрхлэн гүйцэтгэх. |
|
|
|
|
|
|
|
|
|
Зээл, тусламжийн нэгдсэн бодлогыг тодорхойлж, удирдлагаар хангах |
|
-Улсын хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн арга зүйг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардлагатай судалгаа, шинжилгээ хийх; -Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан болон нэмж тусгах төсөл, хөтөлбөрийн бодлогын судалгаа, шинжилгээ, техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах; -Салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран хөгжлийн бодлого, төлөвлөлтөд шаардлагатай норм, норматив, стандарт, арга зүйг боловсруулах; -Олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хөгжлийн судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох, үндэсний хэмжээнд бодлого, төлөвлөлтийн хүний нөөцийг сургах, чадавхжуулах, дэвшилтэт техник, технологи, багаж хэрэгсэл ашиглах, судалгаа шинжилгээний хамтарсан арга хэмжээ зохион байгуулах; -Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, шинэчлэх үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх. |
|
|
|
|
|
|
|
|
|
Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг бий болгож, санхүү, хөрөнгө оруулалт, хууль, эрх зүйн болон гадаад харилцааны асуудлыг хариуцах, яамны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах |
|
-Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, яамны хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх; -Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих; -Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах; -Монгол Улсын хууль, Ерөнхийлөгч зарлиг, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангах, яамны үйл ажиллагааг нэгтгэн төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих; -Сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэр болон яамны зүгээс бусад байгууллагатай харилцах, гэрээ байгуулахад эрх зүйн үндэслэлийг хангуулах, шаардлагатай хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах, хэрэгжилтэд хяналт тавих; -Төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал, хөрөнгө оруулалтын зардлын жилийн болон дунд хугацааны төсвийг төлөвлөх, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах; -Төсвийн ерөнхийлөн захирагчийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, санхүүгийн тайлагнал, төрийн өмчийн бүртгэлд хяналт тавих, тайлагнах; -Яамны санхүү, аж ахуйн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хариуцах чиг үүргийг хэрэгжүүлэх, яамны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах; |
|
|
|
|
|
|
|
|
|
Үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргах, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, сайдын эрхлэх асуудлын хүрээний санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, яамны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх; |
|
-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж гаргах, Засгийн газарт хүргүүлэх; -Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад хөгжлийн зорилго, зорилтын шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлоход мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, санал боловсруулах; -Улсын төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламж, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах зөвлөмж гаргах, зөвлөмжийн биелэлтийг хангасан эсэхэд хяналт тавих; -Яамны үйл ажиллагаанд шууд хамаарах Монгол Улсын хууль, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрээр үүрэг болгосон ажил үүргийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах, зөвлөмжийн биелэлтийг хангасан эсэхэд хяналт тавих, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчид тайлагнах; -Хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан яамны хариуцсан болон хамтран хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний биелэлтэд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах, зөвлөмжийн биелэлтийг хангасан эсэхэд хяналт тавих, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчид тайлагнах; -Сайдын эрхлэх асуудлын хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ, санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавин удирдлагыг мэдээллээр хангах, дүгнэлт зөвлөмж гаргах, яамны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх. -Яамны дотоод нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны тайлан, төсвийн хөрөнгө, орлого, зарлага, төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад хяналт шалгалт, дотоод аудит хийж, эрсдэлийн удирдлагаар хангах, зохих арга хэмжээг авах талаар зөвлөмж өгөх; -Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн тайлангийн нээлттэй ил тод байдлыг хангах. |
|
|
|
|
|
|
|

