Засгийн газрын 2019 оны “Журам батлах тухай” 204 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын 2.5 дахь заалтад заасны дагуу 2024 оны шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Шинжлэх ухаан – Оролцоо 2024 Улсын мега төслүүдэд шинжлэх ухааны оролцоо” арга хэмжээний “Оролцогч нарт тараах материалын багц” нийлүүлэх сонирхол бүхий аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдийг үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналыг тараах материалын багцын мэдээлэл, холбогдох Улаанбаатар хот, Засгийн газрын XI байр, Эдийн засаг, хөгжлийн яам, 704 тоот хаягаар ирүүлнэ үү.
Сонирхсон этгээд ажлын даалгавар болон нэмэлт мэдээллийг www.med.gov.mn хаягаар болон 51-261734 дугаараар холбогдон авна уу.