Монгол Улсын Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 04- р сарын 30-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яаманд зохион байгуулагдлаа. Хурлаар Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага банкны 2024 оны үйл ажиллагааны болон аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, зорилтоо хувьцаа эзэмшигчид танилцуулав. Хөгжлийн банк засаглал, менежментээ олон улсын стандартад нийцүүлэх, санхүүгийн үзүүлэлтээ сайжруулах, балансаа тэнцвэржүүлэх зорилгоор хууль эрх зүйн шинэчлэл хийж байгааг онцлов. Түүнчлэн ТУЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг ТУЗ-ийн дарга танилцуулж, цаашид анхаарч ажиллах чиглэл, бодлогоо тодорхойлов. Монгол Улсын Хөгжлийн банкны 2024 оны үйл ажиллагааны болон аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг Төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч дүгнэн баталгаажуулж, Монгол Улсын Их Хуралд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад мэдээлэл
Шинэ
2026-04-17
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд авлига, хүнд сурталыг арилгах үүрэг, даалгавар өгөв
2026-04-17
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр (2026.04.17) Эдийн засаг, хөгжлийн яаманд хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр даргалан хуралдуулж, экспортод тулгамдаж буй асуудал өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцон, холбогдох албан тушаалтнуудад хугацаатай үүрэг, чиглэл өгсөн юм.
Шинэ
2026-04-17
Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
2026-04-17
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулагдаж буй “Эрчим хүчний салбарын долоо хоног” арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2026.04.17) “Салбар дах хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Шинэ
2026-04-17
“ТӨРИЙН БҮТЭЭМЖ, ЗАСАГЛАЛ”-ЫН БОДЛОГЫН САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙН ОЛОН ТАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-04-17
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулахдаа олон талын оролцоог хангасан байх ба олон нийтээр хэлэлцүүлнэ.” гэж заасны дагуу “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийн Төрийн бүтээмж, засаглалын салбарын олон нийтийн хэлэлцүүлгийг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хийж, оролцогч талуудын саналыг авах ажлыг амжилттай зохион байгууллаа.
Шинэ
2026-04-16
“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ОЛОН ТАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
2026-04-16
Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг уялдуулан боловсруулах, шинжлэх ухаан, технологид суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих, инновацын чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж байна.

