Макро эдийн засгийн өнөөгийн байдал, гүйцэтгэлийн талаар санал солилцов

A- A A+
Макро эдийн засгийн өнөөгийн байдал, гүйцэтгэлийн талаар санал солилцов

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандыг хүлээн авч уулзаж, улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, эдийн засгийн өсөлтийг хадгалах, инфляцыг тогтворжуулах, төсөв, санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцав. Мөн гадаад, дотоод орчны нөлөөлөл, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, экспорт, хөрөнгө оруулалтын орчинд үүсэж буй боломж, эрсдэлийн талаар байр сууриа илэрхийллээ.

Талууд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн бүтээмжийг дээшлүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Засгийн газрын бодлого, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр талууд байр сууриа нэгтгэлээ.