card

Төрийн захиргааны удирдлагын газар

Яамны хэмжээнд удирдлагын үр ашигтай арга барил, туршлага нэвтрүүлэх, төрийн захиргааны удирдлагын манлайллыг бий болгох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх;

Төрийн захиргааны удирдлагын газар, түүний үндсэн чиг үүрэг

Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд төрийн байгууллагын хуулиар хүлээсэн нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий хүний нөөцийн удирдлагаар яамны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааг нэгтгэн төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавьж, тайлагнах, хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг нэгтгэн гаргах ажлыг зохион байгуулах, тайлагнах, аппаратын дотоод ажлыг эрхлэх, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшнийг үнэлж дүгнэх, албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах, салбарын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих, байгууллагын санхүүг эрхлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлагууд, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээний гол түнш нь Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам байна.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд санхүүгийн нэгж болон хуулийн нэгж ажиллана:

Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулах, төсвийн төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохицуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, ерөнхийлөн захирагчийн болон яамны аппаратын санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, сайдын болон дээд шатны байгууллагаас ирүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих, салбарын хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах, яамны үйл ажиллагааны хүрээнд сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргын гаргах шийдвэр болон яамны зүгээс бусад байгууллагатай харилцах, гэрээ байгуулахад эрх зүйн үндэслэлийг хангуулах, шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Бусад мэдээлэл