“Үндэсний хөгжлийн хүрээлэн” УТҮГ-ЫН СУЛ ОРОН ТООН ДЭЭР АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

A- A A+
“Үндэсний хөгжлийн хүрээлэн”  УТҮГ-ЫН СУЛ ОРОН ТООН ДЭЭР АЖИЛТАН  СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

“Үндэсний хөгжлийн хүрээлэн”

УТҮГ-ЫН СУЛ ОРОН ТООН ДЭЭР АЖИЛТАН

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Засгийн газрын 2023 оны “Нийтлэг журам батлах тухай” 86 дугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны “Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” 22 дугаар тогтоол, Монгол улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2024 оны “Үндэсний хөгжлийн хүрээлэн” УТҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төсвийг батлах тухай” А/34 дүгээр тушаал, “Үндэсний хөгжлийн хүрээлэн” УТҮГ-ын захирлын 2024 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” A/22 дугаар тушаалыг тус тус үндэслэн тус хүрээлэнгийн Захиргаа, санхүү, удирдлагын газарт дарга 1, Эрчимт хөгжлийн бодлого, судалгааны албанд дарга 1, Нийгмийн хөгжлийн судалгааны албанд дарга 1 тус бүр сонгон шалгаруулахаар зарлаж байна.

Нэг. Албаны даргын албан тушаалд тавигдах шаардлага

1.1 Нийтлэг шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;
  • Боловсролын магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх

1.2.Тусгай шаардлага

   Захиргаа, санхүү, удирдлагын газрын дарга

Боловсрол

  • Магистр  ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

  • Бизнесийн удирдлага, инженер, эдийн засагч

Туршлага

  • Аль нэг төрийн өмчит хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах ажлыг 15-аас доошгүй жил хийсэн, үүнээс  төрийн албанд 10 доошгүй жил удирдах албан тушаал хашсан, удирдлагын зохих дадлагатай

  Нийгмийн хөгжлийн судалгааны албаны дарга

Боловсрол

  • Магистр  ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

  • Улс төр судлаач, нийгэм судлаач, эрх зүйч

Туршлага

  • Төрийн албанд 5-аас дээш жил ажилласан, удирдах албан тушаал   хашиж байсан туршлагатай

Мэргэшил

  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй ( Toefl 105 ба түүнээс дээш оноотой)
  • Гадаад улсын их дээд сургуульд магистрын зэрэг хамгаалсан

 Эрчимт хөгжлийн бодлого, судалгааны албаны дарга

Боловсрол

  • Магистр  ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

  • Математикч, эдийн засагч

Туршлага

  • Аль нэг хуулийн этгээдэд 5-аас доошгүй жил удирдах албан тушаал хашиж байсан

Мэргэшил

  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй ( Toefl 105 ба түүнээс дээш оноотой)
  • Гадаад улсын их дээд сургуульд магистрын зэрэг хамгаалсан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хоёр. Бүрдүүлэх бичиг баримт

2.1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих);

2.2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);

2.3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);

2.4. Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт /E-Mongolia цахим хуудаснаас татан авах/;

2.5. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

2.6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

2.7. Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /E-Mongolia цахим хуудаснаас татан авах/;

2.8. Сэтгэцийн өвчин, эмгэггүй тухай тодорхойлолт;

2.9. Нэр дэвшигчийн зүгээс “Үндэсний хөгжлийн хүрээлэн” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго, зорилтын талаарх 2000-с доошгүй үгтэй танилцуулга бичиж ирүүлнэ. Танилцуулах илтгэлийн цахим PPT хувийг энэхүү удирдамжид заагдсан цахим шуудангийн хаягаар урьдчилан ирүүлсэн байна.

Гурав. Сонгон шалгаруулалт

3.1. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа дууссаны дараа ажлын 2 хоногийн дотор сонгон шалгаруулалтын зохион байгуулах ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хянан үзэж, бичиг баримтын бүрдэл “Үндэсний хөгжлийн хүрээлэн” Улсын төсөвт үйлдвэрийн газрын албаны даргын албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж байгаа эсэх талаар хянан үзэж, дүгнэлт гаргана.

3.2. Бичиг баримтын бүрдэл, “Үндэсний хөгжлийн хүрээлэн” Улсын төсөвт үйлдвэрийн газрын албаны даргын албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, тестийн босго оноо хүрээгүй оролцогчдод үндэслэл, тайлбар бүхий хариу өгнө.

3.3. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан оролцогчидтой “Үндэсний хөгжлийн хүрээлэн” Улсын төсөвт үйлдвэрийн газрын албаны даргын сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгээс холбоо барьж, шалгалтын авах өдөр, цаг болон  байрлалыг мэдэгдэнэ.

3.4. Сонгон шалгаруулалтын зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс бичиг баримтын бүрдэл, “Үндэсний хөгжлийн хүрээлэн” Улсын төсөвт үйлдвэрийн газрын судлаачын албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага хангасан нэр дэвшигчдийг хүлээн авч, шалгалтын ажлыг танхимаар зохион байгуулна.

Шалгалт нь 2 үе хэсгээс бүрдэнэ.

3.5. Сонгон шалгаруулах ажлын хэсэг шалгаруулалтын хүрээнд уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалт, сорилгын загварыг боловсруулан, доорх хүснэгтэд заасан агуулгын хүрээнд тестийн шалгалт зохион байгуулна.

Агуулга

Уншиж, судлах

1

Хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг

Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Авлигын эсрэг хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд  гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж

2

Дүн шинжилгээ хийх чадвар

Төрийн албаны шалгалтын сорил, даалгавар

3

Асуудал, шийдвэрлэх чадвар

Төрийн албаны шалгалтын сорил, даалгавар

4

Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар

Төрийн албаны шалгалтын сорил, даалгавар

3.6. Тестийн шалгалтын босго онооны үнэлгээг хангасан оролцогчдоос доорх хүснэгтэд заасан агуулгын хүрээнд ярилцлага хийж, асуулт асууж үнэлгээ өгнө.

  №

Агуулга

1

“Үндэсний хөгжлийн хүрээлэн” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго зорилтын талаарх танилцуулга, илтгэл

2

Удирдан, манлайлах чадвар

3

Багаар ажиллах чадвар

3.7. Тестийн шалгалтын оноо болон ярилцлагын үнэлгээний онооны нийлбэр дүнгээр 60-аас дээш хамгийн өндөр үнэлгээ авсан нэг нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, санал, дүгнэлтийг ажлын 5 хоногт багтаан тус хүрээлэнгийн захиралд хүргүүлнэ. Шалгараагүй оролцогчдод үндэслэл, тайлбар бүхий хариу өгнө.

Дөрөв. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хаяг

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд saranchimeg@ndi.gov.mn цахим хаягаар болон бичгээр битүүмжилснийг тус тус хүлээн авна.

Анхаарах зүйлс:

1. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

2. Нэр дэвшигчийн материалыг цахимаар авахаас гадна цаасаар 1 хувь хэвлэн дугтуйнд хийж битүүмжлэн дээрх хугацаанд багтаан ирүүлэхийг анхаарна уу.

Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг 5-р хороо, МН Тауэр 20 давхар 2005 тоот

3. Нэмэлт мэдээллийг 51-262428 дугаарын утаснаас авна уу.

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

 АЖЛЫН ХЭСЭГ