Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар /Ахлах түшмэл/

A- A A+
Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар /Ахлах түшмэл/

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх

Бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  9. Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  10. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  11. Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
  12. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.
  13. Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах

Материал хүлээн авах:

Хүлээн авах хаяг: hr@med.gov.mn цахим шуудангаар

Холбоо барих утас: 51-261580

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:

Байгууллага Дотоод нэгж Албан тушаалын төрөл Албан тушаалын ангилал, зэрэглэл Албан тушаалын нэр Албан тушаалын тодорхойлолт Материал хүлээн авах хугацаа Төлөв
1 Эдийн засаг, хөгжлийн яам  ХӨГЖЛИЙН НЭГДСЭН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС Гүйцэтгэх ТЗ-5

Тогтвортой хөгжлийн бодлогын нэгтгэл  хариуцсан шинжээч

Файл үзэх 2025.12.23-2025.12-30 17:30 цаг хүртэл Нээлттэй
2 Эдийн засаг, хөгжлийн яам

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ГАЗРЫН  ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

Гүйцэтгэх ТЗ-5

Орлогын албан татвар, нийгмийн даатгалын орлого хариуцсан шинжээч

Файл үзэх 2025.12.23-2025.12-30 17:30 цаг хүртэл Нээлттэй
3 Эдийн засаг, хөгжлийн яам ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР Гүйцэтгэх ТЗ-4

Судалгааны тэргүүлэх болон үндсэн чиглэл, судалгаа  хөгжүүлэлтийн төсөл,хөтөлбөр хариуцсан ахлах шинжээч

Файл үзэх 2025.12.23-2025.12-30 17:30 цаг хүртэл Нээлттэй
4 Эдийн засаг, хөгжлийн яам ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ  БОДЛОГЫН ГАЗРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС  Гүйцэтгэх ТЗ-4

Олон талт хамтын ажиллагааны бодлого хариуцсан шинжээч (Дэлхийн банк, Олон улсын валютын сан)

Файл үзэх 2025.12.23-2025.12-30 17:30 цаг хүртэл Нээлттэй
5 Эдийн засаг, хөгжлийн яам ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГЫН ГАЗРЫН ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС Гүйцэтгэх ТЗ-5

Хөрөнгө оруулалтын хөтөлбөр, хөгжлийн төсөл хариуцсан шинжээч

Файл үзэх 2025.12.23-2025.12-30 17:30 цаг хүртэл Нээлттэй
6 Эдийн засаг, хөгжлийн яам ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГЫН ГАЗРЫН НОГООН САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС Гүйцэтгэх ТЗ-4

Ногоон санхүүжилтийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч

Файл үзэх 2025.12.23-2025.12-30 17:30 цаг хүртэл Нээлттэй
7 Эдийн засаг, хөгжлийн яам ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГЫН ГАЗРЫН НОГООН САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС Гүйцэтгэх ТЗ-5

Ногоон эдийн засаг, тогтвортой хөгжил хариуцсан шинжээч

Файл үзэх 2025.12.23-2025.12-30 17:30 цаг хүртэл Нээлттэй
8 Эдийн засаг, хөгжлийн яам ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ГАЗАР  Гүйцэтгэх ТЗ-4

Хууль эрх зүй, түншлэлийн төслийн гэрээний асуудал хариуцсан ахлах шинжээч

Файл үзэх 2025.12.23-2025.12-30 17:30 цаг хүртэл Нээлттэй
9 Эдийн засаг, хөгжлийн яам ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС Гүйцэтгэх ТЗ-4

Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах шинжээч

Файл үзэх 2025.12.23-2025.12-30 17:30 цаг хүртэл Нээлттэй
10 Эдийн засаг, хөгжлийн яам ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС Гүйцэтгэх ТЗ-5 Хууль, эрх зүйн асуудал хариуцсан шинжээч Файл үзэх 2025.12.23-2025.12-30 17:30 цаг хүртэл Нээлттэй