“ТӨРИЙН АЛБА, АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХАРИЛЦАХ СТАНДАРТ” АРГА ХЭМЖЭЭ БОЛНО.

A- A A+
 “ТӨРИЙН АЛБА, АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХАРИЛЦАХ СТАНДАРТ” АРГА ХЭМЖЭЭ БОЛНО.

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд энэ сарын 23-ны өдрөөс 27-ны өдрүүдэд “Төрийн алба, албан хаагчдын хөрөнгө оруулагчидтай харилцах стандарт” сэдэвт долоо хоногийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Тус арга  хэмжээ нь Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар, ёс зүй, мэргэжлийн хандлагыг бэхжүүлэх замаар гадаадын хөрөнгө оруулагчидтай үр дүнтэй харилцах дипломат соёл, харилцааны ур чадварыг хөгжүүлэх, олон улсын сайн туршлагад нийцсэн ойлголт, мэдрэмжийг төлөвшүүлэхэд оршино.

Сэдвүүд: 

  • Хөрөнгө оруулагч - Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй  
  • Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа  
  • Авлигаас ангид байдал-төрийн нууцын хамгаалалт-бодлого боловсруулах түүхэн замнал болон өнөөгийн шийдэл 

Хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 23-27
Цаг: 09:30-12:40
Байршил: Засгийн газрын XI байр, 1 давхар, Эдийн засаг, хөгжлийн яамны
“Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”

Холбоо барих: 51-263700