
Монгол-Казахстаны бизнес уулзалт өнөөдөр /2026.03.19/ Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтыг нээж Эдийн засаг, хөгжлийн сайд С.Даваасүрэн, Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцын Тэргүүн дэд сайд Айжан Адиловна Бижанова, БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алмас Сейтакынов, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар нар үг хэлэв.

Арга хэмжээнд хоёр улсын төр болон хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөгч оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн шинэ гарцуудыг нээх, уул уурхайн салбарын технологийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр бодит санал, санаачилгуудыг хэлэлцэв.

Энэхүү уулзалт нь Монгол, Казахстаны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


