card

Яамны алсын хараа, эрхэм зорилго

АЛСЫН ХАРАА

Улсын нийгэм, эдийн засгийн чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааны тэргүүлэх төрийн захиргааны төв байгууллага болно. 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь шинжлэх ухааны нотолгоонд суурилан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, инновац, технологи, хувийн хэвшилд суурилсан төрөлжсөн эдийн засгийн бүтцийг хөгжүүлэх, хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн чадавхыг сайжруулж, хүртээмжтэй болгох, бизнесийн эрх чөлөөг тогтвортой хангахад оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  • Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, бүс, орон нутаг, салбар хоорондын нэгдсэн бодлого, уялдаагаар хангах, улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах;Макро эдийн засгийн судалгаа, шинжилгээнд суурилсан бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн ирээдүйн төсөөлөл, төлөвлөлт хийх;
  • Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, технологи, инновацын шилжилтэд суурилсан эдийн засгийн эрчимтэй хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлох;
  • Хоёр болон олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад, дотоод худалдааны бодлогыг тодорхойлж, нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтаар хангах, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлох, тохиролцох;
  • Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг тодорхойлох, төслүүдийг хэрэгжүүлэх хувилбар, хөгжүүлэлтийг хийж, бэлэн байдлыг хангуулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, ногоон санхүүжилтийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх;
  • Аж үйлдвэрийн төлөвлөлт, эдийн засгийн салбаруудын бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн бодлого, төрийн зохицуулалтыг хялбарчлах, бизнесийн орчныг дэмжих бодлогыг тодорхойлох, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах;
  • Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах, тэргүүлэх ач холбогдол бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийн дарааллыг тогтоон эрэмбэлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох, төслүүдийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах;
  • Яамны хэмжээнд өөрчлөлтийн удирдлагын үр нөлөөтэй арга барил, туршлага нэвтрүүлэх, төрийн захиргааны удирдлагын манлайллыг бий болгох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргах, сайдын эрхлэх асуудлын хүрээний үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Яам нь үйл ажиллагааныхаа эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

  • Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг улс, бүс, орон нутаг, салбар хоорондын уялдааг ханган боловсруулах, хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөлтийг хийх, хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах, нэгдсэн бодлогыг тодорхойлох; 
  • Макро эдийн засгийн тэнцвэрт байдал, тогтвортой өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг сайжруулах бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, төлөвлөлт, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах; 
  • Шинжлэх ухаан, технологийн судалгаа, хөгжүүлэлт, технологи, инновацын шилжилтэд суурилсан эдийн засгийн эрчимтэй хөгжлийн чиглэлээр урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, түүнд нийцсэн төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
  • Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон гадаад, дотоод худалдааны бодлогыг тодорхойлох, нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтаар хангах, холбогдох гэрээ, хэлэлцээрийг тохиролцох, байгуулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хууль, эрх зүйн орчныг боловсроннуй болгох, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төслүүдийг хэрэгжүүлэх хувилбар, хөгжүүлэлтийг хийж, бэлэн байдлыг хангуулах, хөрөнгө оруулалт, татах, дэмжих, хамгаалах, ногоон санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх,
  • Аж үйлдвэрийн төлөвлөлт, эдийн засгийн салбаруудын бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн бодлого, төрийн зохицуулалтыг хялбарчлах, бизнесийн орчныг дэмжих бодлогыг тодорхойлох цогц арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттай хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих,
  • Хөгжлийн төсөл, хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэгдсэн бодлого, арга хэмжээг тодорхойлох, байгууллагуудыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, оролцоог нэмэгдүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, эдийн засгийн коридорын төслүүдийг идэвхжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;
  • Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг бий болгож, санхүү, хөрөнгө оруулалт, хууль, эрх зүй болон гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудлыг хариуцах, яамны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах;
  • Үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргах, сайдын эрхлэх асуудлын хүрээний үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, яамны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх.