ЗАСГИЙН ГАЗРЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНЫ ХҮНДЭТ ТЭМДЭГ БОЛОН ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ШАГНАЛ
Шагналын төрөл:
- “Эдийн засгийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг
- .“Худалдааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг
- “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг
- Эдийн засаг, хөгжлийн яамны “Жуух бичиг”
- Эдийн засаг, хөгжлийн яамны Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж, дурсгалын гэрчилгээ олгох.
Шагналд нэр дэвшигчийн материалыг бүрдүүлэхдээ дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
- Шагнуулахаар нэр дэвшүүлсэн байгууллагын албан хүсэлт
- Шагналд нэр дэвшигчийн танилцуулга (Татах)
- Ажил байдлын тодорхойлолт; /Нэр дэвшүүлж буй байгууллагын удирдлагын гарын үсэг, тамгаар баталгаажсан байх
- Хамт олны хурлаар хэлэлцсэн тухай хурлын тэмдэглэл
- Онцгой амжилт гаргасан бол түүнийг нотлох баримт бичиг
Засгийн газрын салбарын тэргүүний ажилтны хүндэт тэмдэг болон Эдийн засаг, хөгжлийн яамны шагналын журамтай танилцаж, холбогдох шаардлагыг хангасан нэр дэвшигчийн материалыг бүрдүүлэн ирүүлнэ үү.
- Эдийн засаг, хөгжлийн яамны шагнал олгох журам (Харах)
- Эдийн засаг, хөгжлийн яамны шагнал олгох журмын нэмэлт өөрчлөлт (Харах)
- Эдийн засаг, хөгжлийн яамны шагнал олгох журмын нэмэлт өөрчлөлт (Харах)
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч. Нарангэрэл
Утас:51-261543

