Хөрөнгө оруулагчийн дэмжлэг зөвшөөрөл
Гэрчилгээ олгох процесс
Гэрчилгээ олгох шалгуур
Хөрөнгө оруулагч хуулийн этгээдийн Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл нь доор дурдсан шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ олгоно:
- Бизнес төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэлд заасан хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь Хөрөнгө оруулалтын тухай хууль -ийн 16.2, 16.3-т заасан хэмжээнд хүрэх;
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн байх;
- Тогтвортой ажлын байр бий болгох;
- Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
Тогтворжуулах гэрчилгээ шинээр авах хүсэлт гаргахад бүрдүүлэх материалын жагсаалт
List of documents to be attached to the application for stabilization certificate
ӨРГӨДЛИЙН МАЯГТ
Тогтворжуулах гэрчилгээ хүсэгчийн өргөдлийн маягт
ГАДААДЫН ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ
Дараах салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд зөвшөөрөл авна:
- Уул уурхай
- Банк, санхүү
- Хэвлэл, мэдээлэл, харилцаа холбоо
Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.
Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нарийвчилсан зохицуулалтыг Засгийн газрын 2014 оны 52-р тогтоолоор баталсан Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмаар зохицуулна.