ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРТ ЗОРИУЛСАН НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ
“Хөрөнгө оруулалтын тодорхойлолт”-ыг e-invest.mn хаягаар цахимаар олгож эхэллээ. Уг тодорхойлолтыг ажлын 3 хоногт багтаан цахимаар олгодог.
Хуулийн этгээдийн улсын бүртгэл
Татварын ерөнхий газар нь дараах үйлчилгээг үзүүлж байна:
- Улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийг татвар төлөгчөөр бүртгэх
- Татвар төлөгчийн цахим шуудан болон утасны дугаарт татвар төлөгчөөр бүртгүүлэх мэдэгдэл хүргүүлэх
- Татвар төлөгч цахим системд нэвтэрч бүртгэлийн мэдээллээ баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх
- Татвар төлөгчийн гэрчилгээ, бүртгэсэн тухай мэдэгдлийг цахим шууданд хүргэх
- Татвар төлөгч хүсвэл лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх;
- Татварын хууль, тогтоомжийг тайлбарлан таниулах, зөвлөгөө өгөх
- Татвар төлөгч татвараа хэрхэн тайлагнах, татвар төлөх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх.
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь дараах үйлчилгээг үзүүлж байна:
- Шинээр бүртгүүлсэн ажил олгогчийг бүртгэх
- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авч, хянан баталгаажуулж, тооцоо хийх
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан мэдээллийг үндэслэн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг баталгаажуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ олгох
- Нийгмийн даатгалын холбогдох хууль тогтоомжийн дагуу бүх төрлийн тэтгэмжийг тогтоож, хянан олгох
- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн талаар сурталчлах, зөвлөгөө, мэдээлэл өгөх, гарын авлага хүргүүлэх