Байгуулагдсан гэрээнүүд
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Эдийн засаг, хөгжлийн яам
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан
Утас:51-264174
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ
Төрийн албан хаагчдын ёс зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, ёс зүйн хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн хэрэгжүүлэх хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Ёс зүйн дэд хорооны сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Шинэ
2026-10-22
УБЦТС ТӨХК ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛТЫГ ХЯЛБАРШУУЛЖ, ИЛ ТОД, ШУУРХАЙ БОЛГОСОН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
2026-10-22
Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэдэх Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгуулсан “Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” 7 хоногийн арга хэмжээний сүүлийн өдөр УБЦТС ТӨХК-аас техникийн нөхцөл олголтын үйлчилгээг хялбаршуулж, цахимжуулсан шийдлүүдээ танилцууллаа.
Шинэ
2026-10-21
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ШХАБ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
2026-10-21
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Тажикистан Улсын Душанбе хотноо боллоо. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр тус хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн, ажиглагч улсын хувиар оролцож, үг хэлэв.
Шинэ
2026-10-20
“ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЛЭЭ
2026-10-20
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилга, зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам болон эрчим хүчний салбарын холбогдох байгууллагууд хамтран “Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт 7 хоногийн арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 19–21-ний өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д зохион байгуулж байна.
Шинэ
Эдийн засаг, хөгжлийн яамны ээлжит шуурхай хурлыг Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү удирдан явуулж, газар, хэлтсийн удирдлагуудын ажлын тайлан, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний үр дүн болон чухал бөгөөд яаралтай асуудлуудыг хэлэлцэн, холбогдох үүрэг, чиглэл өглөө. Мөн шинээр томилогдсон газар, хэлтсийн дарга нарыг үүрэгт ажилд нь орууллаа.
Шинэ
2026-10-19
“ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-19
“Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт 7 хоногийн арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 19–21-ний өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д зохион байгуулж байна.




