card

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна:

2.2.1.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль болон холбогдох бусад хуулийг хэрэгжүүлэх, Монгол Улсын үндэсний, салбар хооронд, бүс нутгийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, салбар, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;

2.2.2.Эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар хоорондын уялдааг хангах, хүн амын өсөлтийг дэмжих, нийгмийн болон хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлогыг тодорхойлох;

2.2.3.Бүсчилсэн хөгжлийн бодлого, салбарын хөгжлийн байршлыг оновчтой төлөвлөх, зохистой харьцааг тогтоох, түүнд нийцүүлэн аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, өндөр технологи, инновацийн хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хөгжлийн төслүүдийг төлөвлөх, тэдгээрт холбогдох судалгаа, шинжилгээ хийх;

2.2.4.Худалдаа, чөлөөт бүс, хилийн боомтын хөгжлийн бодлогыг тодорхойлж, нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтаар хангах, хоёр болон олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох;

2.2.5.Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хамгаалах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, зээл, тусламжийн нэгдсэн бодлогыг тодорхойлж, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах;

2.2.6.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргах, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, Засгийн газарт тайлагнах;

2.2.7.Нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд үндэслэсэн үйлчилгээ үзүүлэх.