Дэд сайд
СОДНОМДАРЖААГИЙН ДАВААСҮРЭН
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД
- 1981-1991 онд Нийслэлийн Арван жилийн 24-р дунд сургууль,
- 1991-1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль,
- 1999-2000 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Манчестрийн Их сургууль,
- 2005-2011 онд Америкийн Нэгдсэн Улсын Нью Хэмпшир мужийн Их сургууль
- Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр, докторын зэрэгтэй.
- 1996-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш,
- 2001-2003 онд “Тогтвортой амьжиргаа” төслийн ерөнхий зохицуулагч,
- 2003-2005 онд Монгол банкны Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал,
- 2005-2008 онд Нью Хэмпшир мужийн Их сургууль, Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад багш, судлаач,
- 2008-2009 онд Америкийн Нэгдсэн Улсын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч,
- 2010-2016 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд ахлах багш, тэнхимийн эрхлэгч,
- 2014-2016 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын албаны даргын эдийн засгийн зөвлөх,
- 2016-2019 онд Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга,
- 2020-2021 онд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч,
- 2021-2023 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд ахлах шинжээчээр ажилласан.
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ
2026-10-29
ДЭД САЙД С.ДАВААСҮРЭН НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ НОГООН САНХҮҮЖИЛТИЙН СУУРЬ СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-10-29
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн өнөөдөр /2026.10.29/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөллийг хүлээн авч уулзан, “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” (PAGE) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ногоон санхүүжилтийн стратегийг боловсруулахад чиглэсэн суурь судалгааны үр дүнтэй танилцлаа.
Шинэ
2026-10-28
“Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн авто замын төсөл”-ийн Концессын гэрээнд заасан авто зам ашигласны төлбөр хураамжийн асуудлаар хуралдлаа
2026-10-28
Хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яам, Зам, тээврийн яам, тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага болон тээвэрчдийн төлөөлөл оролцлоо.
Шинэ
2026-10-27
Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
2026-10-27
Хуралдааны эхэнд, өнгөрсөн хуралдаанаас хойш Зөвлөлийн ажлын алба болон Эдийн засаг, хөгжлийн яамнаас хийж хэрэгжүүлсэн ажлын гол үр дүнг танилцууллаа. Үүнд,
Шинэ


