Бусад мэдээлэл
Шинэ
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан "Шинжлэх ухаан – Оролцоо 2024" арга хэмжээг шинжлэх ухааны төрийн захиргааны төв байгууллага болох Эдийн засаг, хөгжлийн яамнаас зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухааны салбарт бүх талын оролцоог бий болгох, улс орны хөгжилд шинжлэх ухаан, технологийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна.
Шинэ
2024-12-05
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 16 дугаар бага хурал /COP-16/ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж байна.
2024-12-05
2026 онд болох COP-17 дугаар хурлыг даргалах улсын хувиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Монгол Улсын хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллага, хүүхэд залуучууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл тус хуралд чухал ач холбогдол өгч оролцож байгаа билээ.
Шинэ
2024-12-03
ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛСОН 100 ЖИЛИЙН ОЙГООР ЭДИЙН ЗАСГИЙН АЛБАНЫ ҮЕ ҮЕИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ШАГНАЛАА
2024-12-03
Монгол Улсын Анхдугаар Их Хурлын 1924 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулснаас хойш тус алба үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Шинэ
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч ноён Дасгупта Баргав тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Шинэ
2024-11-30
МОНГОЛ, ЯПОНЫ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН XI ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024-11-30
Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Т.Мацүо нар ахалж, уулзалтад хоёр талын Гадаад харилцааны яам, төрийн холбогдох байгууллага болон МҮХАҮТ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), Япон-Монголын Эдийн засгийн хороо болон хоёр талын хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн нийт 200 орчим төлөөлөл оролцов.