Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилттэй “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх /PR Маrketing/ -ийн ажлын байранд урьж байна.
Ажлын байрны зорилго:
Үндэсний хөгжлийн газар болон Германы хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын 2021 оны 83398906, 83398908 дугаартай Санхүүжилтийн гэрээний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж ажиллана.
Тавигдах шаардлага:
- Хэвлэл мэдээлэл, маркетинг, зар сурталчилгаа /PR/-ны чиглэлээр 2-оос багагүй жил ажилласан туршлагатай байх;
- Дор дурдсан программ дээр ажиллах чадвартай;
- Adobe Photoshop;
- Adobe illustrator;
- Adobe premiere pro;
- Adobe lightroom
- Photographer.
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар /мэдээ, мэдээлэл болон баримт бичиг боловсруулах/ сайтай;
- Багаар болон бие даан ажиллах, ачаалал даах чадвартай.
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Дээд боловсролын гэрчилгээний хуулбар;
- Ажлын туршлага болон дээрх тавигдах шаардлагуудыг нотолсон баримт г.м.
Материал хүлээн авах огноо, газар:
Материалыг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагаас 09 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цаг хүртэлх хугацаанд Эдийн засаг, хөгжлийн яамны 2 давхар 220 тоотод хүлээн авна. Лавлах утас: (51) +261543
-----оооОооо----