Эдийн засаг, хөгжлийн яам нь Засгийн газрын 11-р байрны 1-6 дугаар давхарын агааржуулалт, дулаан, цахилгааны шугам, холбогдох өөрчлөлтийн ажлын зураг, төсвийн төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн шууд гэрээ байгуулах аргаар гүйцэтгэгчийг сонгоно.
Ажил гүйцэтгэх хүсэлтийг албан бичгээр санхүүгийн саналыг тусган битүүмжлэн ирүүлнэ үү.
Санал хүлээн авах эцсийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлсэн байх ба 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минут цагт саналыг нээнэ.
Сонирхсон хуулийн этгээд ажил гүйцэтгэх ажлын даалгаврыг доорх хаягаар авч болно.
Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо , Нэгдсэн Үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр , Эдийн засаг, хөгжлийн яам ,
Утас: 51263333 , Факс:
Имэйл хаяг: info@med.gov.mn
Веб сайт: www.med.gov.mn