Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтан "Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл" аяны хүрээнд Төрийн албаны зөвлөлийн Эдийн засаг, хөгжлийн яамны Салбар зөвлөлөөс нийт оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгуулж, шилдэгүүдийг тодрууллаа.
Тус уралдаанд МУИС, АШУҮИС, ШУТИС, СЭЗИС, Отгонтэнгэр их сургууль, Этүгэн их сургууль зэрэг зургаан их сургуулийн 14 суралцагч эссэгээ ирүүлсэн бөгөөд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Чулуунгэрэлээр ахлуулсан баг шалгарууллаа.
Тус уралдаанд:
I байр П.Нандинцэцэг - АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн I курсийн оюутан
“Авлигагүй төрийн алба-залуу үеийн оролцоо ба шийдэл” сэдэвт эссэгээр,
II байр Н.Саруул- МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн II курсийн оюутан
“Төрийн албанд чадварлаг залуусыг татах арга зам, шийдэл” сэдэвт эссэгээр,
III байр Ё.Барсболд - МУИС-ийн Бизнесийн сургуулийн III курсийн оюутан
“Авлигагүй төрийн алба-залуу үеийн оролцоо ба шийдэл” сэдэвт эссэгээр тус тус шилдгээр шалгарлаа.