ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБА ЭРХЛЭХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА ХАНГАСАН АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

A- A A+
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБА ЭРХЛЭХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА ХАНГАСАН АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн захиргааны алба эрхлэх болзол, шаардлага хангасан албан хаагчид 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албан хаагчийн тангараг өргөлөө.
Монгол Улсын ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж ажиллахаа тангаргаллаа.
Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү тангараг өргөсөн алба хаагчдад баяр хүргэж өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ хуулийн хүрээнд өндөр хариуцлага, ёс зүйтэй гүйцэтгэж ажиллахыг сануулаад, бусдыгаа үлгэрлэн манлайлагч, шилдэг төрийн албан хаагчид болохыг хүсэн ерөөлөө.