ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ

A- A A+
ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ

                                     

 

Эдийн засаг, хөгжлийн яам нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран "Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд дараах зөвлөх үйлчилгээг хийлгэхээр гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй бие даасан үндэсний зөвлөхүүдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Эдгээр зөвлөх үйлчилгээ нь хүнсний нийлүүлэлтийн сүлжээнд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр томоохон төвүүдийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, орон нутгаас нийлүүлэх боломжтой бүтээгдэхүүнүүдийг тодорхойлж, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхэд оршино.

Зөвлөх үйлчилгээ болгон нэг бие даасан хувь зөвлөхийг сонгон шалгаруулах тул сонирхсон зөвлөх үйлчилгээнийхээ нэрийг сонгож мэдүүлгээ ирүүлэхийг анхаарна уу.

  • “Орон нутгийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнд тавьдаг шаардлагыг тодорхойлох судалгаа”-ны ажлыг гүйцэтгэх зөвлөхөд тавигдах шаардлага:(Эдийн засагч, бизнесийн удирдлага, хүнсний салбарын мэргэжилтэй бакалавр ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх; судалгаа шинжилгээний ажлын 2-оос дээш жилийн туршлагатай байх; бие даан ажиллах, зөвлөгөө өгөх, багаар ажиллах чадвар байх; англи хэлний мэдлэгтэй байх).
  • “Орон нутгийн хүнсний үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа”-ны ажлыг гүйцэтгэх зөвлөхөд тавигдах шаардлага:(Эдийн засагч, эдийн засгийн газарзүйч, хүнсний салбарын мэргэжилтэй магистраас дээш эрдмийн зэрэг цолтой байх; судалгаа шинжилгээний ажлын 10-аас дээш жилийн туршлагатай байх; бие даан ажиллах, зөвлөгөө өгөх, багаар ажиллах чадвар байх; англи хэлний мэдлэгтэй байх).

Мэдүүлгээ ирүүлж буй хувь зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын лавлагаа, CV, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагын мэдээлэл, хэлний түвшинг илтгэх баримт бичгийн хуулбар) ирүүлнэ.

Сонирхсон этгээд мэдүүлгээ info@med.gov.mn цахимаар 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 00 минут дотор илгээнэ үү.

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр, Эдийн засаг, хөгжлийн яамны 211 тоот БНАҮБГ-ын мэргэжилтэн М.Төгөлдөр утас: 51-261568