ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ

A- A A+
ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

Эдийн засаг, хөгжлийн яам нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд дараах зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй бие даасан зөвлөхийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээ болгон нэг бие даасан хувь зөвлөхийг сонгон шалгаруулах тул сонирхсон зөвлөх үйлчилгээнийхээ нэрийг сонгож мэдүүлгээ ирүүлэхийг анхаарна уу.

  • “Монголын ЖДҮ+ хурдасгуур төсөл”-ийн хэвлэл мэдээллийн зөвлөхөд тавигдах шаардлага:(хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр ажлын 2-оос дээш жилийн туршлагатай байх, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх, бие даан ажиллах, зөвлөгөө өгөх, багаар ажиллах чадвартай байх, англи хэлний зохих шатны мэдлэгтэй байх).
  • “Монголын ЖДҮ+ хурдасгуур төсөл”-ийн олон нийттэй харилцах, PR -ын зөвлөхөд тавигдах шаардлага:(хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр ажлын 2-оос дээш жилийн туршлагатай байх, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх, бие даан ажиллах, зөвлөгөө өгөх, багаар ажиллах чадвартай байх, англи хэлний зохих шатны мэдлэгтэй байх).

Мэдүүлгээ ирүүлж буй хувь зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээний хуулбар, cv, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагын мэдээлэл, хэлний түвшинг илтгэх баримт бичгийн хуулбар) ирүүлнэ.

Сонирхсон зөвлөх мэдүүлгээ info@med.gov.mn цахимаар 2022 оны 09 дүгээр сарын -16-ны өдрийн 12 цаг 00 минут дотор илгээнэ үү.

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр, Эдийн засаг, хөгжлийн яам, утас: 51-263333