“ХӨГЖЛИЙН ЦАГ” ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН 7 ДАХЬ ДУГААРТ “ЭХ ОРОНДОО Л ОЧИХСОН" БАРИМТАТ КИНО БАГИЙН ХАМТ ОЛОН ОРОЛЦЛОО.

A- A A+
“ХӨГЖЛИЙН ЦАГ” ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН 7 ДАХЬ ДУГААРТ “ЭХ ОРОНДОО Л ОЧИХСОН

Эдийн засаг, хөгжлийн яамнаас албан хаагчдадаа зориулан зохион байгуулдаг “ХӨГЖЛИЙН ЦАГ” нээлттэй цуврал хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаарт Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын урилгаар “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат кино багийн хамт олон оролцож, уран бүтээлээ танилцууллаа.

Тус баримтат киног “Зөвийг Шүгэлдэгчид” НҮТББ-ын санаачилгаар "Zoljargal and Son" продакшны хамт олон бүтээсэн бөгөөд “Хүний эрх”-ийн чиглэлээр олон улсын кино наадмуудад өрсөлдөж байгаа билээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед гадаадад гацсан, эрх нь зөрчигдсөн, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амссан, хүний нутагт бие биеэ дэмжиж тусалсан Монголчуудын бодит түүхийг өгүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бодлого, төлөвлөгчдийн шийдвэр бүр хүний төлөө байх ёстойг дахин санууллаа.

Цаашид “Хөгжлийн цаг” цуврал хэлэлцүүлэгт олон улсын байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн судлаачдыг урьж, хувь хүний болон улс орны хөгжлийн тухай хэлэлцэх болно.