ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХУРДАСГУУРЫН ЗАМЫН ЗУРАГЛАЛ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

A- A A+
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХУРДАСГУУРЫН ЗАМЫН ЗУРАГЛАЛ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгуурын замын зураглал боловсруулах хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 03-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, залуучууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл нийт 120 гаруй хүн оролцож, Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн 12 хурдасгуур, салбарын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэж, замын зураглалын төсөлд шаардлагатай санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулжээ.

Энэхүү 12 хурдасгуур нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Дээд түвшний уулзалтад танилцуулсан Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх Үндэсний үүрэг амлалтын нэг хэсэг билээ.

Тогтвортой хөгжлийн зорилгын хурдасгуурыг Үндэсний сайн дурын хоёр дугаар илтгэлийн зөвлөмжид үндэслэн хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, хөгжлийн түнш байгууллага, залуучууд, орон нутгийн төлөөлөл бүхий нийт зургаан удаагийн зөвлөлдөх уулзалт, үндэсний чуулганы хүрээнд хэлэлцэн, санал зөвлөмжийг тусган тодорхойлсон онцлогтой.

Ийнхүү тогтвортой хөгжилд хүрэх арга замыг тодорхойлж, замын зураглалыг боловсруулснаар цаашид энэ чиглэлийн төсөл, арга хэмжээг дунд, богино хугацааны бодлого, төлөвлөгөөнд уялдуулан, тусган хэрэгжүүлж, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чухал үүрэгтэй билээ.