ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 4.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖ, ТӨГРӨГИЙН ХАНШ ТОГТВОРЖЛОО

A- A A+
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ  4.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖ, ТӨГРӨГИЙН ХАНШ ТОГТВОРЖЛОО

Эдийн засаг, хөгжлийн яам 2023 оны ажлаа тайлагнаж байна. ✅ ОНЦЛОХ ҮР ДҮН:

2️⃣ Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллав.

- Өнгөрсөн оны 3-р улиралд 2.4 тэрбум ам.доллар болж буураад байсан гадаад валютын улсын нөөц 4.9 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ.

- Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2022 онд оны эхнээс 595 суларч байсан бол 2023 онд 35 төгрөгөөр чангарлаа.

- Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоонд шилжлээ. Биртөгрөгөөржээр 2023 онд 14 сая тонн нүүрс, 646 мянган тонн төмрийн хүдэр арилжаалав.

- Ашигт малтмалыг олборлохоос борлуулах хүртэлх бүх гэрээг цахим системд бүртгэж, уул уурхайн салбар ил тод боллоо.

- Ашигт малтмалыг хил үнээр борлуулах тогтолцоонд шилжиж, экспортын тээвэр ил тод болж, зардал буурлаа.