Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.
- Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах
Материал хүлээн авах:
Хүлээн авах хаяг: hr@med.gov.mn цахим шуудангаар
Холбоо барих утас: 51-261580
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:
№ | Байгууллага | Дотоод нэгж | Албан тушаалын төрөл | Албан тушаалын ангилал, зэрэглэл | Албан тушаалын нэр | Албан тушаалын тодорхойлолт | Материал хүлээн авах хугацаа | Төлөв |
1 | Эдийн засаг, хөгжлийн яам | Макро эдийн засгийн бодлогын газрын Бодлого, төсөөллийн хэлтэс | Гүйцэтгэх | ТЗ-7 |
Хөдөлмөрийн зах зээл хариуцсан мэргэжилтэн |
Файл үзэх | 2024.06.03-2024.06.07 17:30 цаг хүртэл | Хаалттай |
2 | Эдийн засаг, хөгжлийн яам | Макро эдийн засгийн бодлогын газрын Өрсөлдөх чадварын судалгааны хэлтэс | Гүйцэтгэх | ТЗ-7 |
Бизнес эрхлэлтийн индекс хариуцсан мэргэжилтэн |
Файл үзэх | 2024.06.03-2024.06.07 17:30 цаг хүртэл | Хаалттай |
3 | Эдийн засаг, хөгжлийн яам | Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын Худалдааны хэлтэс | Гүйцэтгэх | ТЗ-7 |
Эдийн засгийн хамтын Экспорт хариуцсан мэргэжилтэн |
Файл үзэх | 2024.06.03-2024.06.07 17:30 цаг хүртэл | Хаалттай |
4 |
Хөрөнгө оруулалт, худалдааны газар |
Хөрөнгө оруулалтыг дэмжих хэлтэс |
Гүйцэтгэх | ТЗ-6 |
Хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн |
Файл үзэх | 2024.06.03-2024.06.07 17:30 цаг хүртэл | Хаалттай |
5 | Хөрөнгө оруулалт, худалдааны газар |
Хөрөнгө оруулалтыг дэмжих хэлтэс |
Гүйцэтгэх | ТЗ-6 |
Хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн |
Файл үзэх | 2024.06.03-2024.06.07 17:30 цаг хүртэл | Хаалттай |
6 |
Хөрөнгө оруулалт, худалдааны газар |
Хөрөнгө оруулалтыг дэмжих хэлтэс |
Гүйцэтгэх |
ТЗ-7 |
Нэг цэгийн үйлчилгээний төв хариуцсан мэргэжилтэн |
Файл үзэх | 2024.06.03-2024.06.07 17:30 цаг хүртэл | Хаалттай |
7 |
Хөрөнгө оруулалт, худалдааны газар |
Худалдааг дэмжих хэлтэс |
Гүйцэтгэх |
ТЗ-6 |
Худалдааны бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн |
Файл үзэх | 2024.06.03-2024.06.07 17:30 цаг хүртэл | Хаалттай |
8 |
Хөрөнгө оруулалт, худалдааны газар |
Худалдааг дэмжих хэлтэс |
Гүйцэтгэх |
ТЗ-7 |
Хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн |
Файл үзэх | 2024.06.03-2024.06.07 17:30 цаг хүртэл | Хаалттай |
9 |
Хөрөнгө оруулалт, худалдааны газар |
Дотоод хяналт, аудитын хэлтэс |
Гүйцэтгэх | ТЗ-7 |
Статистик, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн |
Файл үзэх | 2024.06.03-2024.06.07 17:30 цаг хүртэл | Хаалттай |