Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар:
• Чөлөөт худалдааны хэлэлцээг эхлүүлэх асуудлаар санал солилцож, иж бүрэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг ойрын хугацаанд хийж эхлүүлэх дээр хоёр тал харилцан санал нэгдэв.
• Тянжинь боомт дээр үүссэн чингэлэг тээврийн бөөгнөрөл, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан бүтээн байгуулалтын асуудлаар харилцан санал солилцож, цаашид шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар тохиролцов.
• Сэргээгдэх эрчим хүчний салбар болон Шинжлэх ухааны парк байгуулах асуудлаар цаашид хоёр тал хамтран ажиллахаар тохиролцлоо.
• Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хурлыг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгааг илэрхийлж, харилцан ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулахаар тохиролцов.