Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эдийн засаг, хөгжлийн яамны хэрэгжүүлж буй “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-өөс 2025 оны сүүлийн улирал болон 2026 онд зохион байгуулах тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд орж ажиллах төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодын бүртгэл явагдаж байна. Хамтран ажиллах хүсэлтэй төрийн бус байгууллага, холбоод дараах материалыг бүрдүүлж 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
Үүнд:
1. Тухайн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын албан бичиг, хамтран ажиллах хүсэлт.
2. Мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагын гэрчилгээний хуулбар.
3. Үнэлгээний хороонд ажиллах гишүүний давхар ажил эрхлэлт болон худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 гэрчилгээний хуулбар, анкет.
Төрийн захиргааны удирдлагын газар
Утас: 51-261543
Цахим шуудан: info@med.gov.mn