Эрдэм шинжилгээний ажил, инновацын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор докторын зэрэгтэй залуу судлаачдын дунд “Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацын тэтгэлэг”-ийн уралдаант шалгаруулалт зарлагдаж байна.
Тус тэтгэлэг нь шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, бие даан судалгаа, туршилт, зохион бүтээх ажлыг гүйцэтгэж, үр дүнгээрээ инновац бий болгох зорилготой судлаачдыг шалгаруулж олгоно.
Тэтгэлэг горилогч нь төслөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын (хуучнаар) 2011 оны 222 тоот тушаалаар батлагдсан “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацын тэтгэлэг олгох журам”-ын дагуу /журам харах/ боловсруулж, дараах материалыг хавсаргана:
- Ажил байдлын тодорхойлолт
- Бүтээлийн жагсаалт
- Иргэний үнэмлэхийн хуулбар
Төслийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23:59 цаг хүртэл https://project.stf.gov.mn/#/landing/3824568/0 цахим хуудсаар хүлээн авна.
Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газар
Эдийн засаг, хөгжлийн яам
Холбоо барих утас: 51-263565


