Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг танилцуулав

A- A A+
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг танилцуулав

Монгол Улсын Засгийн газраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буй бөгөөд энэ хүрээнд хуулийн төслийн үзэл баримтлалыг хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөлд танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Эдийн засаг, хөгжлийн яам болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хамтран Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулж буй "Уул уурхайн салбарын 7 хоног”-ийн арга хэмжээний хүрээнд хуулийн төслийг уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компаниуд болон оролцогч талуудад танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэв. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг төслийн үзэл баримтлалыг танилцуулж, оролцогчдын саналыг сонсож, асуултад хариулав.

Уул уурхайн салбар нь зөвшөөрөл, хяналт шалгалтад хамгийн их өртдөг салбаруудын нэг тул хуулийн шинэчлэлд салбарын бодит туршлага, байр суурийг тусгах нь чухал ач холбогдолтой гэдгийн онцолсон юм. Хэлэлцүүлэгт Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцож, хяналт шалгалтын давхардал, хуулийн нэр томьёо, зохицуулалтын хүндрэл, төлөвлөгөөт бус шалгалтын мэдэгдэл, цахим системийн хэрэгцээ зэрэг асуудлаар саналаа илэрхийллээ.