“Сэлбэ 20 минутын хот” төслийн танилцуулга боллоо

A- A A+
“Сэлбэ 20 минутын хот” төслийн танилцуулга боллоо

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газар, “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-тай хамтран “Сэлбэ 20 минутын хот” төслийн танилцуулга арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. 

Арга хэмжээний үеэр төслийн үзэл баримтлал, хэрэгжүүлэх үе шат, хот байгуулалт болон дэд бүтцийн шийдэл, хөрөнгө оруулалтын боломж, хувийн хэвшлийн оролцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын санал, асуултад нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Танилцуулгад нийт 80 орчим хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл бүртгүүлснээс 50 орчим төлөөлөл биечлэн оролцож, төслийн хүрээнд хамтран ажиллах боломж, цаашдын түншлэлийн чиглэлээр санал солилцлоо.

Энэхүү арга хэмжээ нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хотын тогтвортой хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих, төслийн талаарх мэдээллийг ил тод, шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой боллоо.