“Үр дүнд суурилсан арга зүйгээр Улсын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

A- A A+
“Үр дүнд суурилсан арга зүйгээр Улсын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

“Үр дүнд суурилсан арга зүйгээр Улсын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалтыг Эдийн засаг, хөгжлийн яам болон Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл хамтран Төрийн захиргааны байгууллагын 150 гаруй албан хаагчдыг хамруулан 2023 оны 1 дүгээр сарын 5,6-ны өдрүүдэд зохион байгууллаа.  

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 470 дугаар тогтоолоор “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах журам” шинэчлэгдэж, хөгжлийн бодлогын баримт бичиг тус бүрийг түүний онцлогт нийцсэн аргачлалаар боловсруулах нөхцөлийг бүрдүүлсэн.

Үүний дагуу “Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ыг үр дүнд суурилсан арга зүйд тулгуурлан боловсруулж, Эдийн засаг, хөгжлийн сайдын тушаалаар баталсан бөгөөд тус аргачлал нь урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан тухайн жилийн хүрэх үр дүн, тэдгээрийг хэмжих шалгуур үзүүлэлт, шаардагдах хөрөнгийн хэмжээ, эх үүсвэрийг бодитой төлөвлөхөд чиглэсэн болно.

Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд зааснаар төрийн захиргааны төв болон холбогдох төрийн захиргааны байгууллагууд хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгах саналаа нэгтгэн Эдийн засаг, хөгжлийн яаманд 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ирүүлэх юм.

БАТЛАГДСАН АРГАЧЛАЛ: ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ.