Төрийн албан хаагчдын ёс зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, ёс зүйн хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн хэрэгжүүлэх хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Ёс зүйн дэд хорооны сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлэгт нийт 68 албан хаагч оролцож, төрийн албан хаагчийн ёс зүй, үнэт зүйл, зарчим, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажлын байранд ёс зүйтэй харилцаа, хандлагыг төлөвшүүлэх асуудлаар мэдлэг, мэдээллээ солилцон, санал бодлоо хуваалцлаа.
Төрийн албан хаагч бүрийн ёс зүйтэй, хариуцлагатай, шударга хандлага нь иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үндэс юм.
Ёс зүйг эрхэмлэе. Хариуцлагыг төлөвшүүлье. Итгэлийг бэхжүүлье.




