Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж буй хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын ээлжит 10 дугаар уулзалтад оролцож Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа.
Энэ удаагийн уулзалтад гадаадын 33 оронд томилогдон ажиллаж байгаа 46 Өргөмжит консул оролцож байна. Тус хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн хөгжлийн төслүүд, хөрөнгө оруулалтын орчны шинэчлэл бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр явуулж буй зорилт, арга хэмжээг онцоллоо.