Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш гарсан гол үр дүнгүүийг танилцуулая.
Бизнес эрхлэгчид юу өөрчлөгдсөн бэ
- Хугацаа богиносов. Зөвшөөрөл шийдвэрлэх хугацаа 45 хоногоос 14 хоног болж, 31 хоног хэмнэгдлээ. (Хугацаа гурав дахин буюу 66.9 хувиар буурлаа)
- Баримт бичиг цөөрөв. Бүрдүүлэх баримт бичиг 15-аас 5 болсон. Бизнес эрхлэгч 10 баримт бичиг бүрдүүлэхээ больсон. (бичиг баримтын тоо 3 дахин буюу 66.7 хувиар буурлаа)
- Өргүй байх шаардлага цуцлагдав. 54 байгууллагын 367 зөвшөөрөлд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байхыг шаардахаа больсон.
- Цахимаар шийдвэрлэх нь нэмэгдэв. Цахимаар шийдвэрлэсэн хүсэлт 40,341 болж, өмнөх оны мөн үеэс 53 хувиар буюу 1.5 дахин өслөө.
Одоо зөвшөөрлөө хэрхэн авах вэ
Зөвшөөрөл авах бүх алхам цахимаар, нэг системээр явдаг болсон.
- Мэдээллээ авна. Ямар зохицуулалт дагаж мөрдөхөө Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс харна.
- Хүсэлтээ гаргана. «e-Business.mn»-ээр дамжуулан «license.mn» нэгдсэн санд хүсэлтээ шууд илгээнэ.
- Явцыг хянана. Хүсэлт ямар шатанд байгааг цахимаар харна.
- Үр дүнгээ авна. Зөвшөөрлийн хариуг цахимаар хүлээн авна.
Биечлэн зөвлөгөө авах иргэд, аж ахуйн нэгжүүдэд Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв” бүх яамд, зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагууд зөвшөөрлийн үйлчилгээг нэг дор хүргэж байна. Мөн зөвшөөрөл олгох асуудлаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулсан байгууллага, албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна.



